ВАКЦИНААС БОЛООД ХОХИРСОН ХҮҮХЭД ОЛОН БОЛСОН

Энэ охин 2018.04.21-ий өдөр Эх нялхаст төрсөн. Одоо 3 настай.

Ээжийн анхны хүүхэд, жирэмсэлт хэвийн явагдсан, төрөхөөс өмнөх ЭХО үзлэг шилжилгээндээ бүгд хэвийн ОК гэж явж байгаад эх нь өөрөөрөө хэвийн төрсөн. Төрөөд дуу гаргаад уйлж, хөхөө амлаж, хөхөө хөхөж байжээ. Эмчийн үзлэгээр бүгд хэвийн, зулай ЭХО-оор ч тархи өөрчлөлтгүй гарч байсан.

Хүүхдэд маргааш өглөө нь 24 цагийн товлолт вакциныг хийлгүүлээд тэр өдөртөө их уйлагнаж хоноод 23-ы өдөр эмнэлгээс гарахын өмнө биеийн байдал муу, амин үзүүлэлт нь тухайн үед их унаж хөхөрчээ. Тэр дороо дутуу нярайн хяналтын өрөө рүү орсон байна. Онош нь олдохгүй байв.
3-р сард эмнэлгээс ухаангүй гарч ирэхдээ залгих, дуу гаргах рефлекс байхгүй, байнга цахилгаан соруулга хийдэг, цэр бөглөрөл ихтэй , зондоор хооллодог хүүхэд болсон.

Одоо их хүнд асаргаатай рефлекс сэргээлгэхийн тулд зүү төөнүүр, бариа засал, эм тан… гээд хэрэглэж үзээгүй юмгүй болтлоо эцэг эх нь явжээ.

Эмнэлэгт оношийг нь тавьж чадахгүй байсаар 1 настайд нь хүүхдийн ерөнхий байдлыг харж байгаад:

Микроцефалия (тархины хатингаршил, жижиг тархи), хүүхдийн тархины саажил ДЦП гэдэг онош тавигдсан.

ЖИНХЭНЭ ОНОШ: ВАКЦИНЫ ХОРТ БОДИСЫН УЛМААС ҮҮДЭЛТЭЙ ТАРХИНЫ ЭД ЭСИЙН ГЭМТЭЛ, ХҮНД ХЭЛБЭР

Үхтэл үр харам гэдгээр одоо ч гэсэн хүүхдээ эдгээх найдлага тасралгүй хичээж байна, хөөрхий эцэг эх нь!

Манайд шаардлагатай сайн эм, эмнэлгийн хэрэгслүүд дутмаг учраас дандаа л гадаадаас танил хүмүүсээс гуйж дамжуулж авдаг гэнэ.

Жишээ нь: Энэ охины ходоодонд тавьсан гуурсыг (Gastrostomy) анх солонгосоос авчруулж, дараа нь шведээс авч байгаа.
Эмч нар нь өөрсдөдөө ямар ч бурууг авалгүй яаж ийж байгаад л ээжийг нь эсвэл тээлтэндээ ямар нэг юм болсон л гэцгээдэг юм байна лээ!

Эрхтэн нь бүрэн бүтэн, хөөрхөн охиноо ийм болгочихсон ээж нь эмнэлгийн ажилчдад их гомдолтой явдаг юм билээ.

3 жилийн турш хүнд асаргаатай хүүхэдтэй зууралдана гэдэг бол сэтгэл санааны хувьд ямар хүнд болсон байгаа гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй ойлгох байх аа…