Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт юм. Анхны амьдралаа дуучин Д.Укагийн дүү Д.Уранзаяатай эхлүүлж Т.Гийх-Од гэх хүүтэй болсон. Тэдний хувийн амьдрал удаан үргэлжлээгүй Д.Уранзаяаг амаржсаны дараахан хоёр тийш болсон гэдэг.

Түүний сэтгэлийг эзэмдэж, хайрыг татсан ээлжит бүсгүй загвар өмсөгч Э.Энэрэл юм. Хаана ч явсан түүнийгээ дагуулан явах болсон тэдний харилцаа нилээн тогтвортой байна.

МУГТ Н.Төгсцогт романтик зангаа гайхуулан хайртдаа “ I love you” хэмээн бичсэн баглаа сарнай цэцэг бэлгэнд авчээ. Анхны амьдралдаа хөл алдсан тэрээр Э.Энэрэлийгээ ихэд эрхлүүлдэг сурагтай.