юЭрдэнэт хотоос гаралтай хамтлаг гэхээр “Outlaw” санаанд бууна. Тэд “Надаас бүү холдооч”, “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Зүрхэн тэнгэрийн наран” зэрэг олон уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулж байсан цаг саяхан.

“Outlaw” хамтлагийн ахлагч МУСТА Э.Ариун-Эрдэнэ буюу Ариука нэгэн цагт УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнгийн охинтой олон жил үерхэж нэг гэрт орохоо шахаж явсан.

Харин тэрээр уран бүтээлээсээ түр хөндийрөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж тэндээсээ амьдралын ханиа сонгож хөөрхөн хүүтэй болжээ. Нэгэн цагт олон охидын зүрхийг булааж “краш” нь болж явсан түүний гэр бүлтэй танилцгаая.