17 настай хүү айлын гэрээс хулгай хийгээд баригдаж, улмаар зугтаж явахдаа мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаj амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ нэг иргэн хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж нас барсан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авчээ.

Тус сумын харьяат 17 настай, эрэгтэй М нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж улмаар мотоциклоор зугтаж яваад өөрийгээ шатаасан хэмээн тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч мэдээлжээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 04:10 цагт Дуут сумын чиглэлд явсан бөгөөд 06:10 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ