“Шилжилт”, “Байрны ах” кинонуудын ерөнхий найруулагч Б.Нямдавааг ид хийж бүтээж яваа шинэ үеийн төлөөллийн нэг гэдгээр нь бид мэдэх болсон.

“Шилжилт” уран сайхны кино нь өсвөр насныхны үзэх дуртай кино хэдийн болж чадсан ба Хүүхдийн кино төрөл”-д Шилдэг уран бүтээлийн шагнал хүртэж байсан удаатай.

Залуу, чадварлаг найруулагч Б.Нямдаваа ээлжит уран бүтээл болох “Сүүлчийн нүүдэлчид” киноныхоо постороо цацлаа.

Сүүлийн хоёр жил өөрийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлж суралцахад анхаарч кино урлагаас түр завсарлага аваад байсан. Харин тэрээр ND film-нхээ таван жилийн ойд зориулж чанартай уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Сайн найруулагч төдийгүй чадварлаг жүжигчний шинэ уран бүтээлийг кино сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.