Ганбууш дуучин Акботааг хүн доромжлосон гэж гомдол гаргана гэжээ.

Дуучин Акбота цахим хуудаснаа “Миний бие хааяа хүн амьтан дуурайж элэглээд нөхөрсөг элэглэл пароди хийх дуртай билээ. Энэ сүүлд хийсэн Ганбуушыг дуурайсан тикток маань ингэж энд тэнд шэйрлэгдэнэ гэж бодсонгүй.Сая Ганбууш орж ирээд баахан доромжлоод гомдол гаргана гээд бичлээ.

Би тайлбарлалаа огтоосоо доромжилсон зүйл байхгүй.Зүгээр комеди нөхөрсөг элэглэл пароди урлаг юмаа. Таныг харлуулах юм байхгүй хүндээр туссан бол уучлаарай гээд учирлаад уучлал гуйлаа. Гол уурлаад байгаа зүйл нь энэ пэйжний өгсөн гарчиг юм байна. Пэйжүүд бичлэг татахдаа өгч байгаа гарчигаа бодмоор юм. За тэгээд эргүүлээд би өөрөө баахан доромжлууллаа.

Зүгээр зүгээр хэтэрхий тайван Европод амьдраад байхаар хааяа хэнтэй ч хамаагүй хэрэлдээд доромжлуулахыг хүсэх юм. Нөхөрсөг элэглэл пароди гэх урлаг үеийн үеэд аль ч улс үндэстэнд байсаар ирсэн урлаг. Иймхэн зүйлийг ойлгочих сэхээ байхгүй баахан зөрчлийн хууль энтэр яриад.

Энэ тик ток хүмүүсд инээд л бэлэглэсэн байх тэрнээс Ганбуушыг доромжилсон коммент бас рекшин би лав олж харсангүй. Тантай харин би зөрчлийн хууль ярих овоо хэдэн чаттай болсон шүү. Гэхдээ надаа тийм хөгийн зүйл хөөцөлдөөд зууралдаж явах сонирхол алга амьдрал хэтэрхий тайван сайхан байна.Бухимдах зүйл ч алга!” гэжээ.