Нэг л мэдэхэд бидний хүндэтгэлд өртөж энэ хүн шиг сайн сэтгүүлч байхгүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч бол Л.Мөнхбаясгалан. О.Дашбалбар агсантай холбоотой таагүй мэдээлэл явдаг ч түүнийг огт тоодоггүй тэрээр “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгүүдээрээ олны талархалыг хүлээсэн.

Шударга үнэний дуу хоолой болж яваа Тэрээр “Өдрийн сонинд л ажиллаж байх үеийн зураг. Анхны хүүхдээ төрүүлээд удаагүй байсан байх шүү” хэмээн залуу насаа дурсав.

Тэрээр нэгэн ярилцлагандаа “Миний явж ирсэн зам маш хэцүү, дэндүү гэмээр адармаатай. МУИС-ийн сэтгүүл зүйн ангид шалгалт өгсөн. Харин тэр үед чинь тоогоор авдаг байсан шүү дээ, би яаж тоо бодож чадах юм, тэгээд унаж л байсан.

Цэвэрлэгч хийсэн, өлгүүрт ажиллаж байсан . Би их азтай хүн. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгож авч чадсан. Тэгээд Хэвлэлийн хүрээлэн төгсчихөөд “Сэрүүлэг” сониноос анх гараагаа эхэлж байлаа. Гэхдээ би тэрнээс өмнө “Ил товчоо”-д юм бичдэг байсан ш дээ. Монгол бичгээр гардаг “Могжоохон” гээд нэг хүүхдийн сонинд бас юм бичдэг л байсан. Яах аргагүй төлөвших гарааны зурхай маань “Сэрүүлэг” сонинтой байлаа. Тэнд байсан он жилүүд маань сэтгүүлч хүн ямар байх ёстой юм, яаж мэдээ материалыг олох вэ гэдгийн дөнгөж зах зухаас нь л амтлаад өнгөрсөн.

Харин ертөнцийг үзэх үзэл маань төлөвшиж, байр сууриа олж ямар үзэл бодолтой байх ямархуу сэтгүүлч байх вэ улмаар цаашид яаж ажиллах вэ гээд хамгийн чухал алтан үе маань “Өдрийн сонин”-той холбоотой.

“Өдрийн сонин”-д ирсэн цагаас л миний жинхэнэ сэтгүүлч болох үе маань эхэлсэн.” гэсэн байдаг.