Ганц бие ээжүүдийн дуу хоолой болж нийгмийн идэвхтэйгээр гайхагддаг бүсгүй бол М.Нарантуяа буюу Нара. Нэг үе хүүгийнхээ аавтай муудалцаж эцэг тогтоох шинжилгээ хүртэл хийлгэж явсан ч аргалж болдоггүй үнэнг шүүхээр тогтоолгосон.

“Хүү минь миний амьдралдаа бүтээсэн хамгийн том, хамгийн гайхамшигтай бүтээл” хэмээн бахархдаг түүний хүү Бунжа том эр болж ээждээ туслах болжээ. Энэ тухай “Ээжийн үр өсч том болоод ээжийгээ хайрлахын эрхээр бүр шалыг хүртэл би угаая “ээж минь зөндөө юм хийгээд ядарч байгаашдээ сайхан амраад сууж бай” л гэдэг тусч сайн хүү болсон доо. Ийм сайхан үрийнхээ хайранд жаргахаас илүү жаргал гэж хаа байхав дээ” хэмээн бахархажээ. Үртэй хүний жаргал энэ дээ.