-81 кг жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт С.Моллай 2019 оны 12-р сард Монгол улсын иргэншилтэй болсон билээ. Улмаар 2020 оноос Дэлхийн Жүдо Бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцох болсон.

2020 оны 10-р сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн нь Моллайн хувьд Монгол улсын нэрийн өмнөөс хүртсэн анхны Их дуулгын медаль нь болж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр амжилтаа ахиулж Монгол улсын нэр дээр Их Дуулгын мөнгөн медаль бүртгүүлж, Монгол жүдочдын медалийн буухиаг таслалгүй үргэлжлүүллээ.