Доктор А.Отгонболд:Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр.

Хүн төрлөхтөн халдварт өвчний эсрэг тэмцэх цорын ганц арга бол вакцинжуулалт гээд баталгаажуулцан байхад ганцхан

 

 

 

 

 

 

 

Монголчууд л одоо болтол маргаастай. Популист үзэлтэй, нарцизм гэдэг өвчтэй, хэзээ нэгэн цагт олны анхааралд байж УИХ гишүүн болох гэсэн ” тэнэг” нэгэнд хандаж эмч хүн би нэг зүйлийг хэлэх гэсэн юм : Ковид 19 вакцин тариулах эсэх нь таны шийдвэр хүндэтгэж бн, дотроо л хадгал, харин бусдыг уриалах нь хүний эрүүл явах эрхэнд халдсан гэмт хэрэг шүү…
Вакцин тарих нь хариу урвал өгөх, халуурах, бие өвдөх … олон шинж дагалддаг..

Ямар ч вакцинд ийм шинж илэрнээ. Нэн ялангуяа 2 дахь тунгийн дараа . Биеэрээ амслаа. Энэ бол харин дархлаа тогтож байгаа сайн шинж тэмдэг. Ганц нэг тохиолдолд хариуцлагүй нэгнээс болж хүндрэл гарсан тохиолдлууд ч байна. Ж : германы Стралзунд хотод 5 хүнд хийх тунг 1 хүнд хийсэн 7 тохиолдол, хэнд ч ямар ч хүндрэл гараагүй. Гэхдээ дайнд аль бага хохиролтой гарах л хэрэгтэй..Хохирол бол гарна.. гэхдээ ганц нэг тохиолдолд эм уусан ч архи уусан ч байдаг л зүйл.

Анаагах ухааны А ч байхгүй, Анатом Физиологийн ялгааг ч мэдэхгүй хүмүүстэй “Ам халж” битгий “доошоо” ороо Эрхэм ЭМС залуу сайд аа. Мэс засал хийхээр төлөвлөсөн бол эргэлзэх зүйлгүй хий.. бага зэргийн цус гарах, хүндрэл байж л таараа…Эрх мэдлийн төлөө Бурхан болж хувирхаас буцахгүй ” Буг чөтгөрүүд “харамсалтай нь Монголд олон байх болж.
Олдож л байвал орос оронд хайртай нь Орос вакцинаа олоод хийлгээ, Хятад оронд хайртай нь хятад вакцина олоод хийлгээ, Герман, Англи…хамаагүй олдож л байвал вакцинаа хийлгээ..

Мөхөх шатандаа орсон байсан Монгол үндэстнийг аварсан нэг зүйл бол Вакцин, тэгээд ч таны вакцины эсрэг олон юм ” хуцаад” сууж байгаа чинь төрсний чинь дараагаас хийж эхэлсэн олон вакцины ач тус шүү… Одоо балбаж болноо…