ЭХ ҮР ХОЁРЫГ ЭСЭН МЭНД УУЛЗУУЛЪЯ

Түүний 4 настай бяцхан хүү “Ээж минь эмчилгээнд явахдаа намайг үнсээд эргэж ирээд хамт зугаална гэсэн” хэмээн ярьж, өдөр бүр ээжийгээ бэтгэрэн хүлээх болсон.

Ингэж хэлэхдээ хүү бяцхан инээмсэглэдэг юм. Бусад үед нүдэнд нь гуниг хургаж, зөвхөн ээжийгээ л өдөр бүр үгүйлж, хүлээсээр… Бяцхан зүрхэндээ ахадсан шаналал тээж яваа хүүд ээжийг нь энх тунх авчрахын тулд хэн нэгэн туслаасай…. Хүүхдэд ээжээс нь өөр эрхэм хүн үгүй билээ.

Ээж нь гэнэтхэн хамраас нь цус гарч тогтохгүй байсан тул түргэн дуудаж, эмч ирээд эмнэлэг рүү авч явжээ. Хоёрхон хоногийн өмнө оюутнуудынхаа дүнг гаргаад ажил амьдрал нь хэвийн үргэлжилж байсан Монголын жирийн нэгэн багш эмэгтэй, түүний амьдрал аюулт өвчний оношийг сонсоод орвонгоороо эргэжээ. Тэр болгон тохиолдоод байдаггүй цусны цочмог хорт хавдраар өвдсөн гэдгээ ийнхүү мэджээ. Мэдсэн даруйдаа эмнэлгээр шуурхай явж, хавдрын химийн эмчилгээнд орсон тэрээр ганц үрийнхээ төлөө хүнд өвчнийг даван туулахын төлөө тэмцэж байна. Энэ бүсгүй бол боловсролын байгууллагад 18 жил ажилласан, ШУТИС-ийн багш Ч.Цолмончимэг юм.

Тэрээр Монголдоо 1-р эмнэлэгт эмчлүүлж байгаад одоо БНХАУ-ын Хөх хотын АУИС-ийн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Эхний шатлалын эмчилгээнүүдийг хийлгэхэд өөрийн бүхий л боломжийг дайчлан эхний даваагаа давсан тэрээр цаашид Тянжин хотод “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай болжээ. Хагалгаа, эмчилгээний зардал нь монгол төгрөгөөр 500 сая төгрөг болох юм. Эрүүл болж эргэж очно хэмээн үрдээ амласан, 80 дөхөж яваа буурал аав ээждээ үнсүүлээд гарсан бүсгүйд амьдрал бэлэглэж, 450 төгрөг буюу 1 юань хандивлахыг халуун сэтгэлт монголчуудынхаа тусч сайхан сэтгэлээс хүсч байна. Та бүхний сэтгэлийн өглөг буянаар хөөрхий эх эмчлэгдэх боломжтой юм шүү. Бяцхан хүү хэн нэгнээс тусламж гуйж чадахгүй ч, ээжийгээ эргэж ирнэ гэж өдөр бүр хүлээж байгаа. Аюулт өвчнөө нуун хүүдээ “Ээж нь эргэж ирээд хүүтэйгээ хамт зугаална” гэж хэлээд гарсан эхийн сэтгэл ямар хүнд байсан бол. Эх үр энх тунх, жаргалтай учран золгох тэр мөчийг бид л биелүүлж чадна. Ээжийнх нь бие өдрөөс өдөрт муудаж, үрдээ эргэж ирэхийн төлөө ар араасаа хийгдэх маш хүнд химийн эмчилгээнүүдийг даван туулсаар яваа. Эгэл нэгэн ээжид амьдрал бэлэглэж, бяцхан хүүд ээжтэйгээ элэг бүтэн амьдрах боломжийг эргүүлэн авчирч өгөхөд туслаарай, монголчууд минь. Хүүхэд бүхэн ээжтэйгээ амьдрах ёстой. Иймд амьдрал хайрлах сэтгэлийн хандивт нэгдэж, тусламжийн гараа сунгахыг элэг нэгт Монголчууддаа уриалж байна.

Хандивын дансны дугаар

#Хаан банк: 5925564416

#Голомт банк: 1179080559

#Хүлээн авагч Чулуунбаатарын Цолмончимэг
Холбоо барих утас:

Эгч Сүхгэрэл 99881515,

Ах Сүхбаатар 99189015,

Эгч Чулуунцэцэг: +86 17548951596