Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэллээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон тул өдгөө тэрбээр ГССүт-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Иймээс Н.Түвшинбаярыг 20 хоног саатуулаад байгаа. Өдгөө Э.Энхбат начин ГССҮТ-д хэвтэн хоёр дахь удаагийн унтуулгад орсон аж.

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, үлэмж бадрах манлай начин Э. Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр болсон бөгөөд бөхчүүд хандивын аян зохион байгуулж эхэллээ.

Тухайлбал, Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргажээ.

“Зөвхөн бөхчүүдэд!!!
Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, үлэмж бадрах манлай начин Э. Энхбатын эмчилгээний зардалд дэм болох зорилгоор уг хандивыг эхлүүлж байна бөхчүүдийн гэр бүлээс.
Өв соёлын зангилаа эв нэгдлийн илэрхийлэл болсон 21 аймгийн нийт БӨХЧҮҮДЭЭ уриалах нь:
Монгол бөхийн буян заяа их ээ! Бид нэгэндээ хэцүү үед нь туслах гэж нэгдэж чаддаг байх ёстой.
Олон түмний залбирал, тусламж, сайхан ерөөлөөр начин маань эрүүл саруул болж зүлэг ногоон дэвжээн дээрээ эргэн ирэх өдөр ойрхон гэдэгт итгэж байна.
Яаралтай Солонгос улс руу нисэхээр болсон тул та бүхэн минь яаравчлаарай.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
Хандив хүлээн авах данс :
Хаан банк 5003357995
Улсын начин Б. Бат-Эрдэнэ
Гүйлгээний утга : Аймаг, цол, нэр” гэжээ.

Энэхүү уриалгад бөхчүүд нэгдэж эхлээд байна.