Гантөрийн Намуу-Шийрий нь маш ховор тохиолддог ясны хорт хавдар /Osteosarcoma/-аар зургааахан насандаа оношлогджээ.

Энэ өвчин 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд анх оношлогдож, бататгах шинжилгээний хариу тавдугаар сарын 14-нд гарч ясны хүнд зэргийн хорт хавдартай болох нь батлагдсан.Одоо зүүн мөрөнд нь ил гарсан хааш хаашаагаа 3 см хэмжээтэй хавдар түрж ургасан байгаа аж.
Тавдугаар сарын 20-нд комьпютерт харуулахад зүүн уушгиндаа үсэрхийлсэн, хавдрын эсийн задрал маш хурдацтайгаар явж байна гэх хариу гарсан байна.Хэрэв хавдар энэ эрчээр байвал амь насанд нь аюултай юм.

 

Уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй гарыг тайрах мэс засал хийж авна, уушгинд үсэрхийлснийг эмчилнэ гэж эмнэлгийн зүгээс мэдэгджээ.Улмаар БНСУ-руу шинжилгээний хариугаа явуулахад Самсунг эмнэлэгээс 400 орчим сая төгрөгөөр эмчлэх боломжтой гэж хариу ирсэн боловч санхүүгийн асуудлаас болж явж чадахгүй хугацаа ихээр алдаж байгаа тул нийт сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг бяцхан охинд сайхан сэтгэлийн гараа сунгаж, эрүүл болоход нь туслахг хүсч байна.

Түүнчлэн, #SAVENamuushiirii хаштаг  хийж туслаарай, элэг нэгт монголчуудаа.

Хандивын данс: Хаан банк 5084175965 Гантөр /аав/

Голомт банк: 1165102625 Гантөр/аав/

Хас банк: 5002375970 Бүжмаа /ээж/

Холбоо барих утас :88107946