Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй холбогдуулан эрхэм түшээд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдана. Дархан халдашгүй эрхт гишүүд маань өнөөдөр өөрсдийн сонголтоор вакциныг хийлгэх юм.

Манай улс одоогоор гурван төрлийн вакциныг тусламжаар оруулж ирсэн бөгөөд асуудал үүсгээд буй “AstraZeneca” , Хятадаас “Синофарм”, Оросоос “Спутник” гэсэн вакцин байгаа. Халдашгүй бүрэн эрхт гишүүд өнөөдөр өөрийн таалалд нийцсэн вакцинаа шахуулах бол иргэдэд ямар ч сонголтгүйгээр олдсоноор нь зөвхөн AstraZeneca вакцинаар дархлаажуулж байгаа билээ.