Н.Лүндэндорж: Бид баян хүнийг үзэн яддаг үлгэр ийнхүү эхэлж…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж цахим орчинд идэвхтэй байж, байр сууриа илэрхийлэх болсон. Энэ удаад тэрбээр Бид баян хүнийг үзэн яддаг үлгэр ийнхүү эхэлж хэмээн бичсэн байна. 
“Бидний өвөг дээдэс “баян хүн таван хаанд нүүртэй”, “Баян болох заяаных, бурхан болох санааных” гэж сэтгэдэг, итгэдэг байлаа.Гэтэл одоо хамгийн муухай хүн бол баян чинээлэг хүн. Харин ядуу зүдүү хүн сайн, шударга гэж үзэхэд яагаад хүрэв. Төрд ядуу хүн ажилбал бүр сайн, шүүгч бол ядуу бвал шударга гэж ярьдаг хүн олон болж. Яагаад ийм болов ?
Миний бодлоор: Коммунизм хүнийг хүн биш болгодог зүйл бол хувийн өмч гээд хувийн өмчтэй 70 жил дайн зарласан. Энэ нэг шалтгаан мөн байх
Хоёрдугаарт, баяжсан цөөнгүй хүн ёс бусаар баяжсанд байгаа байх.
Үүнийг ялгаж салгаж бодохгүй бол бүгдээрээ баян хүнд дургүй болчихвол коммунизм руу буцахад хүрэхийг яаж мэдэхэв.” гэжээ.