Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 2021.08.16-17-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр тавын давааны эхэнд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон бөгөөд уг бичлэг цахим орчинд дуулиан тарьсан билээ.

Үүнтэй холбоотойгоор дуучин Д.Ариунбаатар өөрийнхөө байр суурийг цахим орчиндоо илэрхийллээ. Тэрбээр: ”

МОНГОЛ БӨХ СӨНӨЖ БАЙНА
ХАРИН СУМО ХӨГЖИЖ БАЙНА
ЯАГААД……
Өвөг дээдэс бидэнд МОНГОЛ БӨХ гэж ийм хог болсон ёс жудаг өв соёл үлдээгээгүй.
Яг үнэндээ Монгол бөхийн барилдаан ёс жудаг биеээ авч яваа байдалд улс төрчид,компанийн захирлууд шууд хамаатай.
Тэд өөр хоорондоо өрсөлдөх гэж гангарч гоёж нутгархах гэснээс энэ бүхэн үүдэлтэй.Тэдний хариулт бол энэ хүүхдийг дэмжиж байгаа юм гэдэг үг.Өөрсдөө бор зүрхээрээ барилд амьдар.
Та нарыг хэн ч барилд бөх бол гэж албадаагүй хүний өмнөөс барилдаж амьдарч байгаа юм шиг ялархсан хүмүүс.Бид ийм бахийн барилдаан наадам үзэж өсөөгүй жинхэнэ наадам шиг наадам барилдаан бөхийг үздэг байж 2000 он хүртэл.Өнөөдөр бол та нар монгол өв соёлыг тээгчид биш устгагчид болж.Морины уралдаан ч мөн адил.Ер нь үзэгчидгүй бол та нар хэн юм бэ.
Та нарын худлаа барилдаан хуйвалдаан ёс зүйгүй байдлыг мөнгөө төлж очиж үзэх гэдэг үзэгч байхгүй болсон шүү.Тэгж жүжиг үзэж өөрсдийгөө доромжлоод яахав.Монгол бөх мөхөж байна.
/Ёс жудгаа дээдэлж яваа цөөхөн бөхчүүдэд хамааралгүй болно.Нэг үхрийн эвэр доргивол../” хэмээн бичжээ.