Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар коронавирусээр өвчлөн улмаар эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа лайв хийлээ. Уг лайв дээр “ Ковид тусахад сэтгэл санаа их нөлөөлдөг юм байна. Гэрийнхэний хариу сөрөг гарахад маш их баярласан.

Дархаллаа гэдэг сэтгэл санаатай холбоотой байдаг юм байна.Эхний 54 хүний нэг болсон. Шинэ эмнэлэгт тусгаарлагдсан.

Зарим нь хоёроороо зарим нь таваараа орсон.

Эмнэлэгт алдартай 1000 витамин с, 4000 витамин д өгч байсан .Санал асуусан ардын уламжлалт бас эмчлүүлж болно гэсэн. Би саналаараа Ман4 Норов7 гэсэн тан уусан.

Өвдсөн хүмүүс яагаад ярихгүй байгаа юм бэ? гэж яриа гарсан.

Би лайв хийж хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс хийж байна.

Надад гарсан өөрчлөлт бол миний хамар үнэр авахгүй хоёр хоносон. Суурь өвчтэй хүмүүс хүнд тусаж ХӨСҮТ явсан.

Эерэг гарлаа гэсэн мэдээ авахад их сандардаг юм билээ.Нийгмийн хандлагаас айда г  юм байна. Өөрөөс нь зай барих вий ? гэж айдаг учраас ил хэлдэггүй юм байна.

Хүмүүсийн яриад байгаа шиг зөрчлий н хуул ь, гарын үсэг зууруулсан тийм юм байхгүй.

Хүмүүс өөрсдөө их айда г  юм байна. Миний хувьд гэр бүлийн хүн найз нөхөдтэй гээ ярилцаж байгаад лайв хийж байна.

Нэгэнт тусаад эдгэрээд гарсан нь үнэн болохоор айж нуугаад яахуу гэж бодож байна.

Би бол эмч нарыг бол шүтсэн. Гардаж эмчилсэн эмч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.Бид нартай хамт 10 хоног тусгаарлагдсан.Миний хувьд үнэрлэх мэдрэмж буурсан огт алга болоогүй. Нэг сармис аваад үнэрлэхэд цаана үнэртэж байсан. Гэрийнхэндээ санаа зовж байхад толгой өвдөж байсан.Суурь хүнд өвчтэй хүнд бол ам ь  нас авч явах ийм вирус байна . Би бол хөнгөн туссан. Халдвар хамгаалалтаа сайн барьж хүн хоорондын зайгаа бариарай гэж уриалмаар байна” гэжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг түүний лайваас үзээрэй

Бичлэг үзэх

https://www.facebook.com/amgalanbaatar.amgaa.9/videos/8312179068868605/