Сүүлийн үед хүмүүс Шинэ Корона Вирус -ын эсрэг вакцины талаар дараах асуулт асуух боллоо.

1. Элэгний архаг Б, Ц, Д вирустэй хүнд хийлгэж болох уу?

Монгол улсад хэрэглэж байгаа бүх вакцин архаг элэгний вирустэй хүмүүст хийхийг хориглосон заалт байхгүй. Өөрөөр хэлвэл, элэгний үйл ажиллагаа алдагдаагүй хүмүүс хийлгэхэд вирус сэдрэх, элэг муудах үйлдэл үгүй. Гол санаа зовох асуудал бол вирустэй хүмүүсийн дархлаа суларсан байвал дархлаа сул үүсэх эрсдэл л байгаа.

2. Сахартай архаг өвчинтэй хүмүүс яах вэ

Мөн ялгаагүй хийхийг хориглоогүй харин ч эсэргээр ийм хүмүүс хэрэв халдвар авбал амь насанд нь аюултай тул халдвар авахаас урьдчилан сэргийлж хийлгэх учиртай. Эрхтэн дутагдлын шинж илэрсэн байвал, жишээ нь бөөрний дутагдалтай бол эмчээс зөвлөгөө авна шүү!!!

3. Хавдартай хүмүүст хийж болох уу?

Хорт хавдартай хүмүүст эмчилгээ хийлгэхийн өмнө хийлгэх. Удаан үргэлжлэх эмчилгээ хийх явцад КОВИД халдвар авбал эмчилгээ тасалдах аюултай, хавдраа хянах боломжгүй болох эрсдэлтэй.

4. Хавдраа эмчлүүлсэн хүмүүс яах вэ?

Хавдрын эмчилгээ хийлгээд дууссан, идэвхтэй хавдар байхгүй хүмүүс дурын вакцин хийлгэж болно, заавал Pfizer хийлгэх шаардлаггүй.

5. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн яагаад Pfizer хийлгэх хэрэгтэй вэ?

Эдгээр хүмүүс дархлаа дарангуйлах эм тогтмол уудаг тул вакцины дархлаа үүсэх хүчийг сулруулдаг. Иймд Pfizer арай илүү дархлаа үүсгэх нөлөөтэй. Жишээ нь Синофарм хийвэл дархлаа султай хүмүүст 3 дах тун хийх шаардлага гарах магадлал өндөр.