Дэлгэцийн урлагт хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд ордог жүжигчин бол Б.Мишээл. Өөрийнхөө залуу насны гоо үзэсгэлэнгээр олонд танигдсан түүний хувийн амьдрал ч олны нүдэн дээр ил тод байдаг. Өдгөө МАН-ын дунд шатны удирдлагатай хоёр дахь амьдралаа зохиосон тэрээр гоо сайхны брэндийн рекламд тогложээ.


Ингэхдээ өөрөөсөө илүү царайлаг эгч дүү хоёроо “уруу татаж”, хамтдаа брэндийн нүүр царай болжээ.

Уг реклам дуучин Анугийн эгч дүүсийг санагдуулам харагдуулж байгаа ч, илүү натурал хэв маягийг гаргасан байх аж.
Жүжигчин Б.Мишээлийн дүү Б.Үжин хэзээнээс хөөрхөн төрхөөрөө интаграм хуудсыг байлдан дагуулдаг бол түүний үзэсгэлэнт эгчийн талаарх мэдээллийг сурагласан залуус нэлээдгүй байгаа гэсэн шүү.