Одоогоос 10 гаруй жилийн өмнө ТВ5 телевизийн нүүр царай болж явсан хөтлөгч, сэтгүүлч Л.Дөлгөөн үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэж эхэлжээ. Түүний хувьд хэдэн сарын өмнө гуравдахь хүүхдээ өлгийдсөн. Үүнээс өмнө Монгол HD телевизийн мэдээний нэвтрүүлэгч хийдэг байсан юм.


Тэрээр “Намайг Л. Дөлгөөн гэдэг. Би “Пропер Ти” рийл эстэйт компаний захирал.

Сэтгүүлч мэргэжилтэй. ТВ5 телевизээс ажлын гараагаа эхэлж байсан бол Америкт үл хөдлөх хөрөнгийн менежментээр магистер зэрэг хамгаалж Монголд ирээд “М Си Эс Проперти” компанид 4 жил ажилласан.

Энэ хугацаанд Асем вилла, Будда виста, Белла виста, Вива сити зэрэг төслүүдийн борлуулалтан дээр ажилласан туршлагатай.
2018 оноос эхлэн өөрийн “Пропер Ти” үл хөдлөх хөрөнгийн компаниа байгуулж, Порта Бианка, Сакура оффис зэрэг төсөл дээр ажиллаад байна.

Манай компани СЗХ-ноос олгодог ҮХХ-ийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй компаний нэг. Мэргэшсэн 3 агенттай мөн маркетингийн багтай. Бид барилгын төсөл хариуцан авч маркетинг болон борлуулалтыг хослуулан хийдэгээрээ онцлог.


Та бүхэндээ бид тун удахгүй дараагийн хүлээж авах гэж байгаа төслийн талаар мэдээлэл хүргэнээ” хэмээн бичжээ.