Эмэгтэй хүн гэдэг ерөнхий тодорхойлолтын цаана өөрийн гэсэн өвөрмөц зан чанар, хэв маягаараа дахин давтагдашгүй олон бүсгүйчүүд бий. Гэхдээ тэдгээрийг ерөнхий байдлаар нь ихэмсэг бардам, их зантай, ичимхий даруухан, хөгжилтэй яриасаг, өөртөө итгэлтэй, эршүүд, өхөөрдөм гэх мэтээр нэрлэж болдог гэнэ.

Эрхэмсэг хатагтай

Тэд ч эрчүүдийн идеал бүсгүйчүүдийн тоог зүй ёсоор тэргүүлнэ. Хээнцэр хувцаслалт, үс засалт, эдлэл хэрэглэл гээд тэдний бүхий л зүйлс чамин тансаг байдаг. Эрхэмсэг хатагтай нар ямагт өөгүй сайхан байдлыг эрхэмлэдэг. Тэднийг будаггүй, үс гэзгэндээ анхаарал хандуулаагүй байдлыг гэрийнхнээс нь өөр хэн ч хараагүй л болов уу.
Энэ төрлийн бүсгүйчүүд эмэгтэй хүн болж төрснийхөө хэргийг дээд зэргээр ашигладаг гэж хэлэхэд болно. Энэ байдал нь ч бусдад таалагддаг. Тэгээд ч эрчүүд яасан сайхан гуталтай бүсгүй вэ гэж боддоггүй, харин ямар сайхан хөлтэй бүсгүй вэ гэж хардаг. Гоёл чимэглэлийг заримдаа хэт хэтрүүлэх нь эрхэмсэг хатагтай нарын дутагдал болдог.
Заримдаа тэдэнд гоёж гангалахгүй л бол энэ хорвоод хөл тавьж чадахгүй юм шиг санагддаг. Гэхдээ тэд өөртөө итгэлгүйдээ үргэлж толины өмнө эргэлддэг юм биш зүгээр л өөртөө хайртай болохоороо үргэлж өөрийгөө тордож байдаг хэрэг. Өөрөө өөртөө хайртай эрхэмсэг хатагтай нарт эрчүүд хөл алдахгүй гээд ч яах билээ.

Өөртөө итгэлтэй бүсгүй
Ажлынхаа газрын халуухан таван залуутай хамт суугаад хооллож, чөлөөтэй яриа өрнүүлж чадах бүсгүйг хэлнэ.
Өөртөө итгэлтэй байдал нь эрчүүдэд таалагдаж халдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тэд зүгээр л өөрийгөө өндөрт үнэлж чаддагт гол учир нь байгаа юм.
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдал нь эрчүүдийг соронзон мэт татдаг. Тэд хүчирхэг тэгсэн хэрнээ дур булаам, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Тиймдээ ч эрчүүдтэй амархан ойлголцдог. Таалагдсан залуугаа өөрийн болгох нь тэдний хувьд энгийн үзэгдэл гэж хэлэхэд болно.

Санаачлагч бүсгүй
Эрчүүд л бүгдийг санаачилдаг гэж болож байна уу? Үгүй гэдэг баталгааг эндээс харж болно. Эрчүүдийн идеал бүсгүйчүүдийн жагсаалтанд энэ төрлийн эмэгтэйчүүд багтжээ.
Учир нь санаачлагч бүсгүйчүүдтэй байхад хэзээ ч уйддаггүй байна. Бас энэ төрлийн бүсгүйчүүд юу хүсэж байгаагаа шуудхан илэрхийлж чаддаг зан нь эрчүүдийг өөртөө татахад нөлөөлдөг. Нэг үгээр хэлбэл тэдэнтэй харьцахад амар байдаг гэсэн үг.
Санаачлагч бүсгүй нар хайр дурлалын асуудлаас гадна ажил, амьдрал дээр ч амжилттай байдаг. Тэд гадаад байдлаасаа илүү ааш зангаараа эсрэг хүйстнээ өөртөө татдаг.

Урам хайрлагч бүсгүй
Аливаа зүйлийг өөдрөгөөр харж бусдад үргэлж урам өгч байх нь энгийн харилцаа төдийгүй хайр сэтгэлийн харилцаанд ч мөн адил эерэг нөлөө үзүүлдэг.
Эрчүүд тайван байдлыг юу юунаас илүүд үздэг. Бас яг л бяцхан жаал шиг магтуулах дуртай. Тиймээс л эрчүүд урам хайрлагч бүсгүйчүүдэд татагдах нь бий.
Таалагддаг бүсгүйгээ ямар байгаасай гэж хүсдэг вэ гэдэг асуултанд бараг бүх л эрчүүд “намайг ойлгодог байвал болно” гэдэг. Үнэндээ энэ тодорхойлолт нь цаад утгаараа миний хийсэн зүйлд урам өгч, намайг ойлгодог байвал болно гэж байгаа хэрэг юм.

Бие даасан эмэгтэй
Жинхэнэ хайрлагдсан эмэгтэй ямар байдгийг мэдэх үү? Нэг их том шалтгаан байхгүй. Тэд зүгээр л өөрөө өөрийнхөөрөө амьдардаг.
Энэ төрлийн эмэгтэйчүүд хэн нэгэн залуу орой хамтдаа кино үзье гэж хэлснийх нь төлөө түүнийг залгахыг хүлээж суудаггүй.
Болзоогоо мартсаных нь төлөө утас цохиж гомдолдоггүй зан нь эрчүүдийг гайхшруулдаг. Тийм эсвэл үгүй гэсэн зарчим л тэдэнд үйлчилдэг. Учир нь тэдний хувьд амжуулах маш олон чухал зүйл бий.

Халуухан эмэгтэй
Харагдах байдлаас нь хэлж байгаа юм биш шүү. Тэд ажил дээрээ нүдний шил зүүж, урт банзал өмсдөг байж болно.
Гол нь орондоо хэр зэрэг байх нь л чухал. Халуухан эмэгтэйг ямар эр хүсэхгүй байх билээ. Чи бол энгийн үед эрчүүдийн анхаарлыг нэг их татдаггүй ч гэсэн орондоо бол жинхэнэ эм бар.
Үүнийг чинь мэдсэн эр өмнөхөөсөө улам ч их хичээл зүтгэл гаргаад эхэлсэн үү? Гайхалтай, чи ч халуухан юм аа.

Эр хүн гэдгийг нь сануулагч эмэгтэй
Өөрөөр хэлбэл эмзэг, турьхан эмэгтэйчүүд…Тэд дэргэдэх эрчүүдээсээ байнга туслалцаа хүсэж, энэ хорвоод эр хүг болж төрснийг нь сануулж өгч байдаг улс.
Ундааны бөглөө онгойлгохдоо, багахан овортой ачаа өргөхдөө гэх мэтээр туслалцаа хүсэж ер нь л эрчүүдийн үүргийг нь сайн мэдрүүлж чаддаг. Энэ ч эрчүүдэд таалагддаг. Эхэндээ чи тэднээс тусламж гуйдаг байсан бол сүүлдээ өөрсдөө чамаар хэлүүлэлтгүй өөрийг чинь халамжилдаг болчихсон байх вий.

За тэгэхээр өөрийгөө аль нь вэ гэдгийг олох хэрэгтэй. Магадгүй чи хэд хэдэн шинж чанарыг ч өөртөө шингээсэн байж болно. Тэр тусмаа л сайн. Муусайн эрчүүдийг араасаа хуйларуулна л гэсэн үг. Учир нь чи эрчүүдийг хэрхэн өөртөө татахаа мэддэг жинхэнэ мөрөөдлийн бүсгүй юм.