Одоогоос 10 гаруй жилийн өмнө дуучин Б.Болдбаатар охин Б.Маралынхаа хамт “Ухаан цэцэг хоёр” дууг амилуулсан.
Энэ дуу оноог хүртэл аав охидын шүтээн дуу хэвээрээ байгаа. Сонсогч олон ч сонсох дуртай хэвээрээ.

Тэгвэл тус дууг аавтайгаа нийлж дуулсан Б.Марал охин хэдийнэ 19 нас хүрч, том бүсгүй болжээ.


Дуучин Б.Болдбаатарын хувьд “Ухаан цэцэг хоёр “ дууг анх хүүхдийн ордны хүүхдүүдтэй дуулсан гэдэг. Дараа нь сэдэв утга нь их хөөрхөн ая нь наалдацтай энэ дууг охинтойгоо дуулж үзье гэж шийдээд анх нэг кино концертон дээр дуулж байсан тухайгаа дуучин Б.Болдбаатар хэвлэлд ярьсан байдаг.