Л.Гүндалай анх гишүүн болж байхдаа жаалхаан “поп” болохоос үг үйлдэл нь хамжааргатай, нэр хүнд нь ч сайн байв. Тэрээр одоо хэр нь хаа явсан газраа мисс эхнэртэй хэмээн сайрхдаг.


Одоо бол хошин шог цаашаа, инээдмийн киноны баатар болсон цаг. Өөртөө зориулж дуу дуулна. Клипжүүлнэ. Клип гэж зүгээр л адал явдалт инээдмийн кино. Тв ярилцлага өгөхдөө алиатна.

Эцэс сүүлдээ АН-аасаа өрх тусгаарлаж, “Ард түмнээ хайрлая” гэр бүлийн компани байгуулж, ахан дүүс, авааль эхнэрээ хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж алиатаж байгаа юм. Тэгчихээд их хөөрхөн. Би хүн бүхэнд таалагдах албагүй гэнэ. Олны элэг доог болох энэ хүнд ер асуудал биш. Бас л агуу чанар л даа. Бас болоогүй өнгөрсөн АН-ын даргын сунгаанд оролцож, чамгүй санал хураасан амжилттай.

Уг нь мань эр Германд боловсрол эзэмшсэн, хувийн компаниа олонд таниулж, бизнест амжилт үзүүлсэн эр. Гэтэл ямар тахил нь буруу өрөгдөөд ийм болчихсныг чухам бурхан тэнгэр мэднэ.