Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа.

Тэрээр гэр бүл төлөвлөлтийнхөө талаар “Би дахин авгай авахгүй гэж боддог. Авч үзээгүй биш. Хоёр хүүхдийн маань ээж өдгөө АНУ-д ногоон паспорт аваад гарсан байгаа. Анх салсаныхаа дараа үл ойлголцоод бие биетэйгээ харилцмааргүй санагддаг байсан. Хоёрын хоёр хүүхдийг минь төрүүлж өгсөн энэ эмэгтэйд одоо бол баярлаж явдаг. Хоёр хүүхэд маань над дээр өсч байгаа” гэв.
Хэвлэл мэдээлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ганбааг ойр дотныхон нь бүрэг ичимхий, нэрлэхүү нэгэн гэдэг.

Хүүхдэрхүү төрх гарган жүжиглэдэг түүнийг шар хэвлэлүүд эхнэр хоёр хүүхдээ хаяад мөнгөтэй хүүхэн дагаж явсан хэмээн цоллодог байсан.


Гэвч уг асуудалд Ганбаа эр хүний буурь заан, хэл ам хийлгүй хов живийг намжаасан түүхтэй.