Иргэний үг:

Цагдааг үзэн яддаг юм бол намайг найз майзаасаа хас, ядаргаатай

Ер нь бол биеийн, оюун санааны, сэтгэл зүйн хүнд нөхцөлд ажилладаг “хүмүүс”.
Махан биетэй, гавал тархитай, зүрх сэтгэлтэй л юм болохоор ядарна, гутарна.

Нээх өөрсдийн гэсэн эрх мэдэл гэх юмгүй. Өдөрт 5-7 цаг үргэлж илүү ажиллаж, болох болохгүй бүх юманд хамгийн түрүүнд л явдаг. Маш олон хуулийн хязгаарлалт дор, зөвхөн хууль сахиулах л гэж ажилладаг хүмүүс.

Татвар төлөгчдийн мөнгөөр хувцаслаад, цалинжаад байсан юм бол бүр байхгүй. Миний 3, 4 жил өмсөх ёстой нормын хувцас миний өөрийн жилийн татварт хангалттай багтаад, татвар нь илүү гарна.

Ихэнх цагдаагийн алба хаагчид хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөж үзээгүй байх. Ар гэр, амьдралын баталгаа хэцүү шдээ. Би бол ёстой би тулдаа л гэрээсээ хөөгдчихгүй амьдарч байна.

Тэгээд наад төр засаг чинь гэртээ бай хөл хорино гээд байгаа бол дуугүй л ингээд өөрсдийгөө бодоод хоригд. Гэр бүлээ өвчнөөс хамгаал.

Бид нар нээх хийх ажилгүйдээ, дуртайдаа, дурандаа гарч ирж зогсоод та нарт адлагдаад байгаа юм биш. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ тамга, тэмдэгтэй тушаал шийдвэрийн дагуу гүйцэтгэж байна.

Ерөнхий сайд энэ тэр нь гарч агаар амьсгал гэж хэлчихсэн болохоор үнэндээ та нарт гэртээ бай гээд шаардлага тавьж чадахгүй та бүхнийг төрийн хамгаалалт дор салхилуулж байна.

Эцэст нь хэлэхэд, уучлаарай, байн байн цагдааг муулаад байхаар нь тэссэнгүй. Бид ч гэсэн санаж сарвайх үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс.

Өөр тэмцэх юм зөндөө л байна даг.