МҮОНТВ-ийн залуухан, үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз. Тэрбээр нэвтрүүлэгчийн ажлаас гадна томоохон үйл ажиллагаануудын хөтлөгч, үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болдог.

Тэр ч утгаараа магтаж, муулсан олон хандлагатай тулгардаг биз ээ.
Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр хоёр ч удаа тодорсон тэрбээр маш хөдөлмөрч нэгэн.

МҮОНРТ-ийн ажлаас гадна, “Бэлэг” нэвтрүүлгийг бие даан хийж азтан тодруулдаг. Хөл хорио түүнд алжаал тайлах амралт өгөөд байгаа аж. Тиймээс стрессээ дасгалаар тайлдаг болжээ.


Тэрээр “Сүүлд нэг стресстэх үедээ 108 мөргөж үзсэн юм. Үнэхээр тайвшраад, эрч хүч ороод бас над шиг дасгал хөдөлгөөн хийх дургүй хүнд яг таарсан булчингийн ачаалал өгдөг санагдаад байгаа.

Бараг цаг гаруй болдог учир яг энэ завтай үе дээрээ л яадаг ч байсан таслахгүй хийхийг хичээж байна даа Та нар минь бас энэ карантины үеийг өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хараад үгээ цээжилж, дасгал хөдөлгөөн заавал хийж байгаарай Гэхдээ хийхэд нэг асуудал байнаа Сториноос харсан уу? Та нар маань бас адилхан уу “ гэжээ.