О.Тэнүүн гэх нүдээрээ инээмсэглэсэн энэ залууг “Оюуны ундраа”-гын С.Отгонбаярын том хүү гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн гэдэг нүдээр “фокусладаг” болсон нь илт.

Тэргүүн охин Б.Намуунтай хамтын амьдралаа эхлүүлж гурван жилийг ардаа үдээд буй тэрээр онигоруудын зовлонг ойлгосон гэнэ шүү.

Хөл хорионы үеэр багагүй жин нэмсэн бөгөөд “Инээхээрээ нүд зураас болдог л юм байна, анх удаа найзуудынхаа зовлонг ойлголоо ккк!! Дахиж хөл хорио тогтоомооргүй байна шүү ккк…” хэмээн бичжээ.

The “Оюуны Ундраа” пропертизийн захирал, Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гэх сонгуульт ажилтай О.Тэнүүн холимог оддын тоглолтонд амжилттай оролцож байсан. Ямарсайндаа л “Хэрэв би, Англи явж суралцаагүй бол өдийд дээд лигт тоглож байх байсан биз, хүүхэд байхдаа дээд лигт тоглож буй эдгээр залуустай ана мана тоглодог хүүхэд байсан” тухайгаа хуучлах дуртай юм билээ.

Спортын хүнд гэмтэл бэртэл гэдэг хортой зүйл. Сагс тоглоход ч гэмтэл их учирдаг. Тиймээс О.Тэнүүн сагсны хамгаалалтын хэрэгслийн “MCDAVID” брэндийн албан ёсны гэрээт борлуулагч болж АНУ-аас оруулж иржээ.

Инчоны Азийн наадамд оролцсон тамирчдад болон Оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийнхандаа бэлэглэсэн тэрбээр бүх тамирчдадаа хамгаалалтын хэрэгсэлтэй болгохыг зорьж буй гэсэн шүү.