Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээхээр болжээ.

Уг киног найруулагч С.Бүжин хийж байгаа бөгөөд өөрийн цахим хуудастаа “Шинэ киноны ажил эхэлсэн. Энэ удаагийн намтарчилсан драмын бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэх болно. Ард түмний хайртай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэн киног маань та бүхэн хүлээж байгаарай. 2021 онд багтаан киногоо олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” хэмээн бичжээ.

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяаг монголын Алла ОХУ-ын попын хатан хаан, “амьд домог” гэгддэг Алла Пугачёва шиг гэж монголын поп урлагийнхан нь төдийгүй, фенүүд нь хүндэлдэг.

Цагтаа хайрын дуугаар халхын сайхан эрчүүдийг хуйлруулж, хамгийн үнэтэй лимузин машинаар хөдөөгүүр аялан тоглолт хийж байсан поп хатагтай нас тогтохын хэрээг улам намбалаг болсоор буй.

Хүн чанарын уурхай хэмээх цолыг үеийн уран бүтээчдээсээ сонсдог тэрээр гурван хүүхдээ хүний дайтай өсгөхийн тулд заавал эр нөхөр нэртэй хэн нэгнийг залж, үйлчлэгч аятай амьдрахыг хүсдэггүй гэдгээ ил шулуухан хэлчихдэг нэгэн билээ.