Удахгүй Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулсан.

Тэгвэл “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч С.Наран улс төрийн идэвхитэй сонгогч гэнэ шүү. Энэ талаараа “Улс төрийг маш зөв хүмүүс удирдах ёстой. Заримдаа тогтоод харахаар сайнаасаа саар нь их байх юм. Чадваргүй, амьдралыг ойлгохгүй, гараа зөв зүйлд дүрж үзээгүй хүмүүс олон байгаа. Зөвөөр мөнгө олж үзээгүй хүмүүс төрд байгааг хараад харамсдаг л юм. Амнаас гарч байгаа үг нь энэ хүн зөв мөртэй явсан уу гэдгийг харуулчихдаг.

Юу мэддэг, ямар хүчээр улс төрд орж ирэв, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж чадах уу гэдгээ амнаас гарч байгаа үгээрээ илэрхийлдэг учраас би үгийг нь сонсоод л хэн бэ гэдгийг нь ойлгодог. Дундаа авч байгаа амьсгаа, үгийн сонголтоосоо эхлээд л танигдчихдаг. Ард түмэн тэнэг биш. Тиймээс худлаа ярьж, хуурч ерөөсөө болохгүй. Шударгаар чинь үнэнч явбал амьдралын замд үргэлж амжилт угтаж байдаг юм шүү дээ. Тиймээс урлагийн маань хөгжлийн төлөө төрд сууж байгаа хүмүүс шударгаар, үнэнээр яваасай л гэж хүсье” гэжээ.