Поп дива дуучин С.Сэрчмаа сар орчмын өмнө онигоо сонгож, дагаж инээснээсээ болоод сошиалаар баахан баалуулсан. Түүнийг мэдрэмжгүй мэддэггүйг гайхсан хүмүүс амаа булаалдан ярилцаж байв.


Багаасаа Хөгжим бүжгийн хийлийн ангид суралцаж төгссөн дуучин бүсгүй, уучлал гуйснаар нам жим болсон. Багаасаа авъяаслаг тэрээр 5-р ангид байхдаа өөрийнхөө зохиосон дуугаар ГранПри хүртэж байсан гэнэ шүү.


Тэрээр “Миний хамгийн анхны зохиож байсан дуу “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу байгаа. Тавдугаар ангидаа Хүүхдийн ордоноос зохион байгуулсан “Ая зохиогч багачуудын уралдаан”-д арван жилийн ахлах ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж Гран При шагнал авч байсан. Үүнээс үүдэж, ая зохиоё, дуу дуулъя гэсэн сэдэл төрж байсан. Дуучин болсныхоо дараа “Үүрд минийх гэж амлаач” дууг зохиосон. Хайрын хит дуунуудын минь нэг яах аргагүй болохоор энэ дуундаа одоо ч гэсэн хайртай. Сая бас нэг хайрын тухай дуу зохиосон. Энэ дууны хөгжмийн найруулга хийгдээд дуусч байгаа. Тэрийгээ удахгүй сонсогч фэнүүддээ зориулж гаргана.

Миний хувьд цомогт ороогүй шинээр хориод дуу хийсэн байна. Ер нь дуучин болсноосоо хойш 160 гаруй дууны урын сантай болсон. Тэрнээс 132 дуу нь сонсогчдод хүрсэн байна” гэжээ.