Монгол жижигхэн тэр тусмаа Улаанбаатар бүүр жижигхэн юмдаа. Өнөөдөр нийлсэн нь удалгүй салж, салсан нэг нь сар гаруйн дараа дахин гэрлэх жишээтэй.

Гэр бүл төлөвлөлт ,эхнэр нөхрийн үүрэг хариуцлага гэдэг үг ард хоцорчээ. Эхнэр нөхөр болохыг , хүүхдийн тоглоом адил үнэ цэнэгүй болгож байгаа хүмүүс дэндүү их олширсон байна. Адаглаад л төр түшэлцэх гишүүний хувийн амьдарлыг авч үзэхэд л бүрхэг байна даа. “Мак”-ын өв залгамжлагч УИХ-гишүүн Н.Номтойбаяр нэлээдгүй олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан. Тэгвэл түүний албан ёсны анхны гэргий Мандухайг танихгүй мэдэхгүй хүн үгүй, уншигчдын маань эчнээ танил.

Учир нь нөгөө л алдарт топ модель Д.Пүрэвсүрэнтэй гэрлэж, бараалахдаа тулж явсан Цэгцбаатарын анхны экс эхнэр юм. Цэгцбаатар, Мандухай 2 нэгэн цагт эхнэр нөхөр байсан ба өдгөө 18 настай Амина хэмээх охинтой.


Ами охин өдгөө аав дээрээ байдаг. Ээж Мандухай нь Н.Номтойбаяраас төрсөн хоёр ихэр охин дүүтэй нь амьдардаг гэж байгаа.

Цэгцбаатар хоёр дахь амьдралаа энгийн эгэл даруухан бүсгүйтэй хэдэн жилийн өмнөөс эхлүүлсэн бол түүний охины ээж Мандухай Ерөнхийлөгч Х.Баттулгын том хүү Жавхлантай романс үүсгэж, нэг хэсэг “таврагасан”. Гэхдээ амжилт олсон эсэх нь тодорхойгүй.