Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр өнөөдөр 36 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Урлагийн гэр бүлээс гаралтай тэрээр оюутан байхаасаа МҮОНРТ болон С1 телевизүүдэд шоу нэвтрүүлэг хөтөлж, төгссөнийхөө дараа хэд хэдэн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон
Түүнийг “Алиа” Б.Содном гуайн ач хүү гэдгийг хүмүүс барагтаа мэддэггүй. Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт алиалагч Батын Содном агсныг бид “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойгоос аваадолон дүрээр нь мэдэх билээ.


Г.Анхбаяр одоогоос 3 жилийн өмнө буюу 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн билээ. Тэд 2016 оноос эхлэн болзож, 2017 оны аравдугаар сард бяцхан охиноо өлгийдөн авсан юм.