Парламентийн харц булаам эмэгтэй гишүүдийн нэг бол А.Адъяасүрэн. Гишүүнээр сонгогдсон даруйдаа “хиншүү” С.Ганбаатар гишүүнтэй жуумалзан харц шидэлцсэн агшингуудаараа олны танил болж байсан тэрээр залуу насандаа ийм бүсгүй явжээ.

Хүн гэдэг амьтан нас явахын хэрээр өнгө алдаж, гунддаг бол мань бүсгүй эсрэгээрээ өнгө засч, гунхаж эхэлсэн байна.
Баянхонгор аймгаас сонгогдсон тэрээр тийм ч цэвэрхэн улс төрд орж ирээгүй. Сонгуулийн өмнө 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх асуудал нь сөхөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн.
Түүний хэргийг сийрүүлбэл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэдэг. Уг хэргээр АТГ-т шалгагдаж, улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн.


Анх шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарах үеэр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, нотлох баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэж мэдээлж байв.
А.Адъяасүрэн гишүүний “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл шийдвэрлүүлэхээр өгсөн гэдэг. Тухайн үед А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх байсан юм.