Урлагийн тогоонд өөрийг авъяас билгээрээ тодрон гарч ирсэн уран бүтээлч бол Б.Навчаа. Өдгөө 44 настай тэрээр шударга шулуун үгтэй учраас нэр бүхий улс төрчийн дургүйг хүргэж шүүх цагдаадаа тулж байсан цаг саяхан.


Хэцүү амьдралыг туулж өдий хүрснээ нуудаггүй тэрээр тэнгэрт одсон ээжийгээ дурсчээ. Тэрээр “Хайрт ээжийгээ ямар их санана вэ. Таныг буцсанаас хойш хорвоо хоосорсон. Ээжгүй өдрүүдийг туулах ямар хэцүү юм бэ, ээж минь” гэжээ.


Уран бүтээлч бүсгүйг бага байхад аав ээж хоёр нь салсан бөгөөд аав авга эгчтэйгээ өсчээ. Харин хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн хүн нь ээж нь байсан гэнэ лээ