Хаана ямар томоохон үйл ажиллагаа болон тэр бүхэн дээр ганцхан хөтлөгч байдаг аятай хөтөлж явдаг нэвтрүүлэгч С.Чимгээгийн хувийн амьдрал тийм ч ил тод биш.

Аядуу зөөлөн дуу хоолойгоороо чимж явдаг түүний нөхөр М.Чойдорж өдгөө 52 настай ч “залуу” хүн шиг сайхан биеэ авч явдаг.


Үеийнхэндээ “Ганган Чой”, “жентелмен” гэддэг тэрээр эхнэрийнхээ арын албыг бүрэн хариуцаж, дэмжиж тусалж байдаг нууц ноёнтон юм.

М.Чойдорж ноёнтон өөрөө наснаасаа хэд дахин залуу харагддаг үеийнхэн дундаа л барагтай л арван наймт шиг алхаж явдаг гэнэ лээ. Түүний нэг тод жишээ энэ байна. Өмссөн зүүсэнээрээ үзэсгэлэнт гэргийгээсээ дутахааргүй харагдаж байгаа биз.


Ташрамд дуулгахад, М.Чойдорж өнгөрсөн жилийн УИХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар дүүргийн 24-р тойргоос нэр дэвшиж явсан удаатай. Тэрээр “Баджэр интернэшнл ложистикс” ХХК, “Жигүүртур” ХХК, “Чойстур” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг.
Хөрөнгө орлогийг мэдлүүлгийг нь сонирховол, нийтийн гурван орон сууц, нэг авто машины зогсоолоо 802 сая төгрөг гэж үнэлсэн байхад гэр бүлийн орлого нь 0 гэж гарсан байх юм. Өөрөө гурван ч компанийн хувьцаа эзэмшдэг бизнесмэн, эхнэр нь Дэд захирал хэргэм зэрэгтэй, шаггүй өндөр үнээр хөтлөлт хийдэг гэж байгаа.