Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аясаа нэгэнт тодорхойлж, хэдэн мянган дэмжигчидтэй болоод байгаа гэр бүлийн хос бол дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар юм.

Нэг гэртээ ороод 8-9 жилийг үдэж буй тэд дундаасаа бяцхан хүүтэй. Тэдний хайрын бэлэг тэмдэг болсон хүү 7 нас хүрч, дунд сургуулийн 1-р ангиа онц дүнтэй дүүргэж, дуучдын гэр бүлд давхар давхар баяр тохиожээ.


Үр хүүхэдтэй, хань ижилтэй байсан хүнийг эхнэрээс нь салгаж гэр бүл үймүүлэн хүүхэд өнчрүүлсэн гэх таагүй тодотгол Р.Дэлгэрмааг дагадаг байсан нь бий.
Тэгвэл хүмүүсийн энэ бодол худал болох талаар дуучин Д.Хишигбаяр нэгэн ярилцлагандаа “Дэлгэрмаа намайг эхнэрээс салгаж суусан гэдэг шал худлаа. Миний эхний амьдрал бүтэлгүйтсэн нь үнэн. Би хүүгээ өөр дээрээ авсан. Хүү маань одоо 23 настай. Би Дэлгэрмаатайгаа уран бүтээл хамтарч хийж байгаад нэг гэрт орсон. Ханьтайгаа амьдраад сайхан л явж байна. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг л хорвоо шүү гэж сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлье” хэмээн ярьсан байдаг.