Дөрвөн жилийн өмнө биднийг орой болгон зурагтын өмнө уяж, гэр бүл дотор дэмждэг оролцогчдоо өмөөрсөн хөгжилтэй маргаан хүртэл үүсгэж дөнгөдөг байсан “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч, модель Б.Цэрэндолгор буюу Цэкү эрчүүдэд үнэтэй зөвлөгөө өгчээ.


Тэрээр “Ямар ч эмэгтэй хүн чиний хажууд нялхардаг эр хүн байгаарай. Хэл сур. Хүн нас ахих тусам тархиных нь юм хүлээж авах хурд удааширдаг. Иймээс энэ насандаа хэл сурвал илүү амар байх болно. Чөлөөт цагаараа хийдэг юмтай бол. Цаг аргацааж, найзуудтайгаа байхыг илүү үздэг бол дараа нь харамсах болно. Харамсахаасаа өмнө өөрийн гэсэн сонирхолтой бол” гэжээ.
Мөн тэрээр “Охиддоо хэлэхэд өөртөө үнэнч байж, эрэгтэй хүнийг хүндэлдэг байгаарай. Мөн ухаантай, боловсорсон эмэгтэй байж, хүмүүжилтэй байгаарай. Эцэг, эх нь охин хүүхдээ гарч ороход нь их цагддаг. Тэглээ гээд буруудсан юм надад лав байхгүй.

Тиймээс эцэг, эхийнхээ үгийг сонсдог байгаарай. Үүнийг би танай сайтад л хэлэхгүй бол өөр хэлэх боломж олдохгүй байх. Манай улсад бэлгийн харилцааны талаарх асуудал тийм ч нээлттэй байдаггүй учраас хүүхдүүд энэ талаар сайн мэддэггүй. Иймээс ариун нандин байгаарай” гэжээ.