Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу “усны гүнж” Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Өдгөө тэрбээр 45 насыг шүргэж байгаа ч, 20 настай охин мэт харагддаг.

Хэт задгай хувцаслалт, янаг хоолойгоороо олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг түүний хувийн амьдралын түүх тийм ч дардан биш. Анхны амьдралаа “Хар тас” хамтлагийн дуучин Маркатай эхлүүлсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм. Гэхдээ анхны амьдралаасаа охинтой үлдсэн. Охин нь өдгөө ийм том болжээ. Тэр бүр хүүхдүүдээ ил гаргаад байдаггүй тэрээр цахим хуудсаараа дамжуулж охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.


”Усны гүнж” Б.Уянга хоёрдахь амьдралаа эхлүүлэхээр шийдсэн нь өөрөөс нь 20 насаар ах УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан юм. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд “Aqua” Ука түүний 7 дахь эхнэр нь байжээ. Хосууд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон ч хамтын амьдрал нь мөн л удаан үргэлжлээгүй гэдэг. Харин одоо өөрийгөө “Усны гүнж” хэмээн тодорхойлох Б.Уянга охин, хүү хоёртой ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаа. Мэдээж тэр гандан буурахгүй нүцгэн зургаараа сошиалыг чимсэн хэвээрээ л байгаа.

Укагын 45 настай ч 20 настай мэт залуу харагддаг нууц нь зөвхөн усан спорт биш гэнэ. Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж.