Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Өнөрхүүд өөрийн биеэр цэцэг хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Уг дүр зураг Улаанбаатар хотын өмнөх дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайханыг олон хүнд санагдууллаа. Тэрээр өнгөрсөн 2020 оны 3 сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ТҮК-ын ажилтан бүсгүйчүүдэд цэцэг бэлэглэж байсан юм.

Хэнд нь чухам зохимжтой байгааг уншигч та дүгнэх биз ээ.