Жүжигчин Н.Мөнхсоёл телевизийн шоу нэвтрүүлэгийн үеэр найз залуугаа хэмээн танилцуулж байсан загвар өмсөгч Д.Хайдавжамцыг албан ёсны нөхөр хэмээн зарлалаа. Тэрээр нөхөртэйгөө хамт “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт орж, гал тогоон дахь хосуудын харилцаагаа дэлгэх аж.


Түүний нөхөр хэмээгдэж буй энэ залуу одоогоос дөрвөн жилийн өмнө жүжигчин Б.Хулантай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан гэдэг.

 

Тэдний хайрын романс тун ч сонирхолтойгоор үргэлжилж байсан бөгөөд хөөрхөн Б.Хулан гурав дахь амьдралаа зохиох талаар аль хэдийнэ төлөвлөчихсөн байсан гэдэг. Гэвч Д.Хайдав нэг л өдөр Н.Мөнхсоёлыг сонгосноор тэдний харилцаа төгсчээ.