Өнчирч хоцорсон есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр зүтгэж яваа Б.Ариунболор өнөөдөр гурван өрөө байртай болоо.

Б.Ариунболорт болон түүний дүү нарт “Ангууч” буюу Б.Баттөр, О.Мөнхжин нар хамтран хандивын аян зарлаж, гурван өрөө байртай болгохоор зорьсон билээ.
“Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм.

Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.