Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ гурван хүү, дөрвөн охин, 11 ач, зээтэй. Тэрбээр дөнгөж 20 настай байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн бол хамгийн бага охиноо 2015 онд төрсөн өлгийдсөн.

 

Түүний одоогийн эхнэрийг Н.Нинжбадгар гэдэг. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй. Өдгөө Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” хэмээсэн байдаг.

Харин түүний анхны эхнэр С.Зориг агсны үхлий н  дараа өөрийнхөө амий г  егүүтгэсэ н . Тухайн үеийн хэвлэлүүд С.Эрдэнийг буруутгаж, эхнэрээ алса н  хэмээж байв. Харин түүний том хүү Э.Ганболор анх удаа төрсөн ээжийнхээ талаар ам нээжээ.

Тэрээр “С.Зориг агсны гэр бүлтэй ойр дотно найз нөхдийн холбоотой учраас ээжээс маань цагдаагий н  байгууллага мэдүүлэ г авсан байдаг. Ээж маань тэрнээс хойш зүрх нь их өвддөг, сэтгэций н хувьд өөрчлөлтөд орсон. Шархадны эмнэлэгт хүртэл хэвтүүлж байсан л даа. Шархаднаа с  гарч ирээд удаагүй, айж эмээснээсээ ч тэр юм уу, аягүй их өөрчлөлттэй болсон байсан. Тэр үед би оюутан байсан учраас өглөө гараад л орой ирдэг, гэртээ ирсэн чинь тийм асуудал болсон байсан. Аавыг дүүрэг дээр байхад нь гэрт чинь ийм асуудал боллоо гээд дуудсан байсан” хэмээн ярьжээ.

С.Эрдэнэ уг асуудлын талаар өмнө нь “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо “Эхнэр маань нас барсн ы буруутан нь намайг гэж гөжирдсөн. “С.Зориг бид хоёр үй зайгүй найз байсан. Ардчилсан хувьсгалд намайг хөтөлж оруулсан. Хааяа уулздаг байлаа. МУИС-ын байрны үүдэнд таараад нууц бүлгэмийн уулзалтад оролцуулсан түүхтэй. Талийгаа ч  эхнэрийн маань хувьд яалт ч үгүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой.

С.Зоригийг нас барснаа с  хойш жилийн дараа над руу залгаад “Хурдан ир. Намайг цагдан хорин о  гэж байна” гэхээр нь очтол залилангаа р хорин о  гэж хэлээд аваад явсан. Долоо хоногийн дараа гаргаж авсан. Тухай үед эхнэр маань “Надаас хоёр удаа чиний талаар асуусан” гэж хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараагаас эхнэрийн ааш араншин эвдэрч эхэлсэн.

Сэтгэций н  эмчид үзүүлэхэд хурдан эмчлүүл. Шоконд орсон байна гэхээр нь Шар хадны эмнэлэгт 30 гаруй хоног хэвтсэн. Зүгээр болчихсон байснаа 10 хоногийн дараа ахиж муудса н . Ийм байдал олон удаа давтагдсан. Намайг Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад энэ өвчнөөр нас барса н . Цагдаагаа с  бүх зүйлийг шалгасан. Хэвлэлээр намайг л буруутгадаг. Хний амдьдралд тохиосон хүнд зүйл дээр дөрөөлж, буруутгах шиг хүнд зүйл байдаггүй юм билээ. Энэ бүхнийг давж гарахад их хугацаа зарцуулсан” гэж байв.