Хан-Уул дүүргийн замын цагдаа нар өөрсдөө автозамын нүхийг бөглөж буй талаар нэгэн иргэн Paparazzi+traffic Mongolia группт онцлон тэмдэглэжээ. Уг үйл явдал өчигдөр буюу Эх үрсийн баяраар болсон байна.


Тэрээр “Шороо ачаад явж байгаа Howо-г зогсоож замын нүхэнд шороо асгуулж, өөрсдөө хүрз барин замын нүхийг бөглөж байгаа Хан-Уул дүүргийн цагдаа нартаа баярлалаа. Бүгд баярлаж амарч байхад ажлаа хийнгээ замаа ч засч байна. Мундаг байна, амжилт. Өнөөдөр эерэг мэдээллээр давалгаалъя” гэжээ.
Авто замын эвдрэлээс болж автомашин замын түгжрэл үүсэхээс гадна, иргэдийн эрүүл мэнд амь нас эрсдэх хэмжээний хохирол гардаг талаар Тээврийн цагдаа нар хэлдэг.