Фантастик продакшны захирал Б.Тамирыг гадна 20 гаруй кинонд тоглосон авьяаслаг залуу жүжигчин гэдгээр нь илүү мэдэж магадгүй. Харин тэр найруулагчийн карьераа эхлүүлээд хэдэн жилийг үдэж байгаа юм.

 

СУИС-ийг төгсөөд 2008-2016 онд Улсын Эрдмийн Драмын Театрт жүжигчнээр ажилласан тэрээр 2013 оноос киноны “удирдаач” болж, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Зүрхний хилэн” гэх мэт зэрэг үзэгчдийн сонирхлыг татсан хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаад байгаа.
Тэрээр сошиалын талаар өөрийн үзэл бодлоо хэвлэлд ярихдаа “Бид ч яахав бас ч гэж төлөвшсөн үедээ сошиал медиад хөл тавьсан. Харин одоогийн хүүхэд залуучууд сошиал медиаг хэтэрхий замбараагүй, бодолгүй хэрэглэж байгаа мэт санагддаг.

 

Бусдад таалагдахын до n  шүглэ ж  байгаа мэт. Гэтэл амьдрал дээр Like юу ч биш шүү дээ. Сошиал медиа, бодит амьдрал хоёр өөр шүү, өөртөө л таалагдах, өөртөө л үнэнч байх хэрэгтэй гэж хэлмээр байдаг” гэжээ.