Монголын хамгийн олон дагагчтай олны танил хүмүүсийн нэг бол МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Одзаяа.

 

Бага хүүхдээ төрүүлснийхээ дараа сошиал бизнес эрхлэх болсон тэрээр “Бэлэг” төслийг эхлүүлж олон хүмүүсийг баярлуулсан. Мөн өнгөрсөн жил “Ээж” төвийг байгуулж, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд гоо сайхан орох, гараа амраах, сэтгэлзүйн үйлчилгээ авах, ажлаа амжуулах зэрэг үйлчилгээг санал болгож байв. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаагаа бүрэн гүйцэт явуулж чадалгүй түр хаалгаа бариад байгаа. Цаг хугацааг зүгээр өнгөрүүлж чаддаггүй тэрээр гэр бүлийн найзууд болох дуучин Идэржавхлан, жүжигчин Онон нартай хамтран блог хийж, аялалын онц сонирхолтой агшинуудаа үзэгчдэд хүргэж байлаа.

 

Хэд хэдэн ажлыг зэрэг амжуулдаг хөтлөгч бүсгүй үзэгч фенүүддээ зориулж үсний өнгөө өөрчилсөн байна. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа бололтой.