Японы Токио хотод болж буй олимпын наадамд оролцсон манай баг тамирчдын эхний хэсэг  эх орондоо ирлээ.

МУГТ, боксчин Э.Цэндбаатар нэгэн хэвлэлд
“Медаль авч ирээгүй, ялалтаа авч чадаагүйдээ харамсалтай байна. 13 жил бокс тоглож байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг ингэж шийддэг нь маш буруу. Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа. Шууд мэргэжлийн бокс руу гарна. Шударга спорт руу орсон дээр гэж бодож байна. Аравдугаар сард миний хамгийн сүүлийн сонирхогчдын боксын тэмцээн дэлхийн аварга болно. Дараагийн олимпоор дахиж ялагдал хүлээхийг хүсэхгүй байна” гэжээ.