УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “аав”-ынхаас гарч ирснээсээ хойш хэдэн сарын нүүр үзэж буй. Өдгөө улс төрөөс холдож, өөрийн хобби хүсэл мөрөөдлийнхөө дагуу хүнд машины уралдаанд оролцож, дасгалжуулах болсон тэрээр бүл нэмжээ.

Гэхдээ гэр бүлдээ бүл нэмсэн үү, спортдоо тамирчнаар бүл нэмсэн үү гэдэг нь тодорхойгүй.

Түүний хувьд албан ёсоор хоёр удаа гэрлэсэн. Албан бусаар хэд хэдэн бүсгүйтэй хамт амьдарч байсан гэдэг. Дөнгөж 17 насандаа өөрөөсөө эгчмэд Туяа гэгч бүсгүйг анхны найз бүсгүйгээ болгож, Мөнгөншагай хүүгээ өлгийдсөн.

Тэд гэр бүл болохыг хүссэн ч Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир гуайн эсэргүүцлийг давж чадаагүй гэдэг. Мөнгөншагай хүү өдгөө эрийн цээнд хүрч, эхнэр авах хэмжээний залуу болсон.
Н.Номтойбаярын анхны эхнэрийг Мандухай гэдэг. Үе тэнгийн Мандухай бүсгүй өмнө нь “Хархорин” захын боссын бэр явж, охин төрүүлсөн байдаг.

Өдгөө өөрөөсөө 15 насаар дүү загвар өмсөгч Намуун гэдэг бүсгүйтэй ханилж, хүү төрүүлсэн. Хүү нь өдгөө хоёр настай.