Одоогоос хоёр жилийн өмнө Боловсрол суваг телевизийн хийсэн “Бүтэн амьдрал” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж чадсан.

Хүний амьдралд тохиолдож болох сайн мууг өгүүлсэн тус киноны уран бүтээлчид цуглараад байгаа бололтой. Тэд өөрсдийн цахим хуудаснаа стори хийсэн нь, Бүтэн амьдрал киноны 2р цуврал гарах юм болов уу гэсэн асуултыг сошиал хэрэглэгчдэд төрүүлээд байна.

Ямартаа ч, тус киноны гол дүрд тоглосон Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин З.Онон ямар авъяаслаг мэдрэмжтэй жүжигчин болохоо үзэгчдэд харуулж амжсан.