“37 дугаар точка’, ‘Маш нууц’, ‘Байтаг Богд’, ‘Зүрхний хилэн’, ‘Миний ах атаман’, ‘Том толгойтын романс’ киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин Ж.Алтаншагай халз буудлагын тэмцээд түрүүлж, алтан медаль хүртжээ.

Энэ тухайгаа “Батлан хамгаалахын сайд, төр нийгмийн зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Монгол цэрэг-2020” практик буудлагын тэмцээний “Халз буудлага”-ын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртлээ” хэмээн бичжээ.