Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэг нэрээ өөрчлөн эргэн үзэгчдийн хүртээл болохоор зэхэж буй аж.

Тодруулбал, АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу “Боловсрол” телевиз, Монголын загварын холбоо, Buro247 агентлаг хамтран 2017, 2019 онуудад Mongolian next top model нэвтрүүлгийг хүргэж байсан.

Гэвч хоёр жилийн өмнө болсон шоуны зураг авалтын дараа шоунд оролцсон бүсгүй цаг бусаа р  ами а  алдсны улмаас тус нэвтрүүлгийн нэр хүнд унасан гэхэд болно.

Тэгвэл тус нэвтрүүлэг THe  Models нэртэйгээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болохоор бэлэн болж байгаа аж. Тус нэвтрүүлгээс төрсөн моделиуд дэлхийн нэр хүндтэй агентлагуудтай хамтран ажиллах юм байна.